Powered by Blogger.
RSS
миний тухай Нэр:Өнөрзаяа нас:20 мэргэжил:оюутан

 Гоц чадварын тухай
/эссе/
Орчлон ертөнц тайлагдашгүй нууцууудаар дүүрэн билээ. Ид шид, бурхан, гайхамшиг байдаг үгүйг хэн ч нотолж  чадаагүй байна. Юутай ч ямар нэгэн аугаа гайхамшигт хүч хаа нэгтээ байдаг. Би багадаа Леонардо да Винчи, Микеланжело, Сократ, Чингис хаан, Данзанравжаа, Норовбанзад гэх мэт хүн төрөлхтөний бөгөөд  монголын түүхэн дэх олон суут хүмүүсийн талаар сонсоод их биширдэг бас тэдэн шиг болохыг хүсдэг байлаа.
 Би яагаад Норовбанзад гуай шиг дуулж, Жанцанноров шиг хөгжим тоглож, Сэвжидийн Сүхбаатар шиг бүжиглэж чадахгүй гэж хэмээн бодоод дууны, бүжгийн бас хөгжмийн дугуйланд ч явж үзлээ. Гэвч аль аль нь надад тохирсонгүй. Ингэж авьяасаа олох эрэл минь гацаанд орсон тул би ер нь яагаад бүгдэд биш цөөн хэдэн хүнд л гоц авьяас, суу ухаан заяадаг юм бол ямар шалгуураар гэж бодох болсон. Магадгүй эцэг эхийнх нь авьяас, тийм төрлийн чадвар үр хүүхдэд нь өвлөсөн юм болов уу? Эдгээр асуултын хариултыг олохоор би алдартнуудын намтарыг судлаж үзлээ.
            Эхний жишээ, Исаак Ньютоны талаар сонсоогүй хүн ховор. Түүний шинжлэх ухаанд хийсэн томоохон нээлтүүд нь өнөө ч бидний амьдралд хэрэг болдог. Тариачин гэр бүлээс гаралтай тэрээр багадаа хичээл хийх тун дургүй хүүхэд байж. Үүнийг нь мэдсэн ээж аав хоёр нь түүнийг тариалангийн ажилд сургахаар дагуулж явах үед нь Ньютон хаа нэгтээ нууцаар бууж үлдээд модны ёроолд суугаад физикийн ном уншдаг байж. Ажил ч хийх дургүй үргэлж физикийн ном уншиж ойлгомжгүй төхөөрөмжүүд хийдэг хүүгээ эцэг эх нь яахаа мэдэхгүй байхад нагац ах ньтүүний инженер болох сонирхолтой гэдгийг нь мэдэж технологийн их сургуульд оруулсанаар Ньютоны бүтээлүүд, нээлтүүд хийх суурь нь болж өгсөн байна. Ингээд Ньютоны хувьд аав ээжийнх нь нөлөө байгаагүй нь тодорхой боллоо.
Өөр нэг жишээ авъя. Дэлхийн суут хөгжмийн Вольфганг Амадей Моцарт 4настайгаасаа хөгжим тоглож 600 гаруй композит бичжээ. Түүний аав хөгжимчин байсан нь урлагийн ертөнцөд орох үүдийг нь нээж өгсөн байна. Сонгодог хөгжмийн гайхамшигт бүтээлүүдийг туурвисан тэрээр бүх насаараа хөгжим тоглосон бөгөөд хэзээ ч сургуульд сурч байгаагүй ямар ч боловсролгүй нэгэн байжээ.
            Энэ хоёр хүний намтарыг уншсанаар би нэгэн дүгнэлт хийж боломоор санагдлаа. Исаак Ньютон ч, Моцарт ч мөн адил өөрийн хүссэнээ л хийдэг байж. Тэд бусдын санаа бодлоор биш өөрийнхөөрөө байсан учраас л далд авьяас, чадвараа нээсэн хэрэг. Хэрвээ Ньютон эцэг эхийнхээ үгэнд орж тариалангийн талбайд ажиллаж бүхий л амьдралаа өнгөрөөсөн бол өнөөдөр Ньютоны нэг, хоёрдугаар хууль гэж байхгүй. Моцарзөвхөн чөлөөт цагаараа хөгжим тоглож, сурч боловсроход илүү анхаардаг байсан бол түүний аугаа бүтээлүүд төрөх байсан үгүй нь ч эргэлзээтэй.
            Юу гэх гээд байна вэ гэвэл хүн өөрийнхөө хүссэн замаар явбал далд чадвараа нээж илүү амжилтанд хүрэх боломжтой юм. Яагаад бүгдэд биш заримд нь л гоц чадвар заяадаг юм бэ гэсэн асуултын хариу нь энэ байж болох юм. Бүгдэд заяадаг боловч бүгд түүнийгээ нээж чаддаггүй. Ялангуяа техник технологид шүтсэн өнөө үед хүмүүс зөн бодлоо дагахаас илүү нэг шугамаар л явахыг чиглэл болгож байна. Хүмүүс сургуульд сураад боловсролтой мэргэжилтэй болоод ажил хийж, гэр бүлтэй болж сайхан амьдрах ёстой гэсэн нэг л зарчмаар амьдарч буй юм шиг санагдана. Гоц санаа бодол гэж ерөөсөө байхгүй болохоор гоц авьяастай, суу ухаантай хүмүүс төрөхгүй байна гэж би бодож байна. Яагаад эрт үед суут хүмүүс ар араасаа тийм олноороо гарч байсан гэж бодно? Тэр бусдаас илүүг сэтгэж, онцгой байхыг хүсч юу хүссэнээ хийдэг байсанд оршино.
            Яаж сонин зардаг жирийн ядуу хүү Солонгос улсын ерөнхийлөгч блж чадсан гэж бодно? Яаж долоо хоногт нэг долларын цалинтай ажилладаг байсан Эндрю Карнеги долоо хоногт 385000 долларын орлого олдог болсон гэж бодно. Тэд бусдаас илүү байхыг хүссэн, чадвараа мэдэрсэнд л оршино.
            Гэхдээ байгалиас заяасан онцгойгын онцгой хүмүүсийг байдгийг, тэднийг бусадтай адилхан гэж нотлохыг оролдохгүй. Энэ бас л дэлхий ертөнцийн тайлагдашгүй нууцуудын нэг байх.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment