6:11 PM |
Read User's Comments(0)
10:28 PM |
Гоц чадварын тухай
/эссе/
Орчлон
ертөнц тайлагдашгүй нууцууудаар дүүрэн билээ. Ид шид, бурхан, гайхамшиг байдаг үгүйг хэн ч нотолж чадаагүй байна. Юутай ч ямар нэгэн аугаа
гайхамшигт хүч хаа нэгтээ байдаг. Би багадаа Леонардо да Винчи, Микеланжело,
Сократ, Чингис хаан, Данзанравжаа, Норовбанзад гэх мэт хүн төрөлхтөний
бөгөөд монголын түүхэн дэх олон суут
хүмүүсийн талаар сонсоод их биширдэг бас тэдэн шиг болохыг хүсдэг байлаа.
Би яагаад Норовбанзад гуай шиг дуулж,
Жанцанноров шиг хөгжим тоглож, Сэвжидийн Сүхбаатар шиг бүжиглэж чадахгүй гэж
хэмээн бодоод дууны, бүжгийн бас хөгжмийн дугуйланд ч явж үзлээ. Гэвч аль аль
нь надад тохирсонгүй. Ингэж авьяасаа олох эрэл минь гацаанд орсон тул би ер нь
яагаад бүгдэд биш цөөн хэдэн хүнд л гоц авьяас, суу ухаан заяадаг юм бол ямар
шалгуураар гэж бодох болсон. Магадгүй эцэг эхийнх нь авьяас, тийм төрлийн
чадвар үр хүүхдэд нь өвлөсөн юм болов уу? Эдгээр асуултын хариултыг олохоор би
алдартнуудын намтарыг судлаж үзлээ.
Эхний жишээ, Исаак Ньютоны талаар
сонсоогүй хүн ховор. Түүний шинжлэх ухаанд хийсэн томоохон нээлтүүд нь өнөө ч
бидний амьдралд хэрэг болдог. Тариачин гэр бүлээс гаралтай тэрээр багадаа
хичээл хийх тун дургүй хүүхэд байж. Үүнийг нь мэдсэн ээж аав хоёр нь түүнийг
тариалангийн ажилд сургахаар дагуулж явах үед нь Ньютон хаа нэгтээ нууцаар бууж
үлдээд модны ёроолд суугаад физикийн ном уншдаг байж. Ажил ч хийх дургүй үргэлж
физикийн ном уншиж ойлгомжгүй төхөөрөмжүүд хийдэг хүүгээ эцэг эх нь яахаа
мэдэхгүй байхад нагац ах ньтүүний инженер болох сонирхолтой гэдгийг нь мэдэж
технологийн их сургуульд оруулсанаар Ньютоны бүтээлүүд, нээлтүүд хийх суурь нь
болж өгсөн байна. Ингээд Ньютоны хувьд аав ээжийнх нь нөлөө байгаагүй нь
тодорхой боллоо.
Өөр
нэг жишээ авъя. Дэлхийн суут хөгжмийн Вольфганг Амадей Моцарт 4настайгаасаа
хөгжим тоглож 600 гаруй композит бичжээ. Түүний аав хөгжимчин байсан нь
урлагийн ертөнцөд орох үүдийг нь нээж өгсөн байна. Сонгодог хөгжмийн гайхамшигт
бүтээлүүдийг туурвисан тэрээр бүх насаараа хөгжим тоглосон бөгөөд хэзээ ч
сургуульд сурч байгаагүй ямар ч боловсролгүй нэгэн байжээ.
Энэ хоёр хүний намтарыг уншсанаар би
нэгэн дүгнэлт хийж боломоор санагдлаа. Исаак Ньютон ч, Моцарт ч мөн адил өөрийн
хүссэнээ л хийдэг байж. Тэд бусдын санаа бодлоор биш өөрийнхөөрөө байсан учраас
л далд авьяас, чадвараа нээсэн хэрэг. Хэрвээ Ньютон эцэг эхийнхээ үгэнд орж
тариалангийн талбайд ажиллаж бүхий л амьдралаа өнгөрөөсөн бол өнөөдөр Ньютоны
нэг, хоёрдугаар хууль гэж байхгүй. Моцарзөвхөн чөлөөт цагаараа хөгжим тоглож,
сурч боловсроход илүү анхаардаг байсан бол түүний аугаа бүтээлүүд төрөх байсан
үгүй нь ч эргэлзээтэй.
Юу гэх гээд байна вэ гэвэл хүн
өөрийнхөө хүссэн замаар явбал далд чадвараа нээж илүү амжилтанд хүрэх боломжтой
юм. Яагаад бүгдэд биш заримд нь л гоц чадвар заяадаг юм бэ гэсэн асуултын хариу
нь энэ байж болох юм. Бүгдэд заяадаг боловч бүгд түүнийгээ нээж чаддаггүй.
Ялангуяа техник технологид шүтсэн өнөө үед хүмүүс зөн бодлоо дагахаас илүү нэг
шугамаар л явахыг чиглэл болгож байна. Хүмүүс сургуульд сураад боловсролтой
мэргэжилтэй болоод ажил хийж, гэр бүлтэй болж сайхан амьдрах ёстой гэсэн нэг л
зарчмаар амьдарч буй юм шиг санагдана. Гоц санаа бодол гэж ерөөсөө байхгүй
болохоор гоц авьяастай, суу ухаантай хүмүүс төрөхгүй байна гэж би бодож байна.
Яагаад эрт үед суут хүмүүс ар араасаа тийм олноороо гарч байсан гэж бодно? Тэр
бусдаас илүүг сэтгэж, онцгой байхыг хүсч юу хүссэнээ хийдэг байсанд оршино.
Яаж сонин зардаг жирийн ядуу хүү
Солонгос улсын ерөнхийлөгч блж чадсан гэж бодно? Яаж долоо хоногт нэг долларын
цалинтай ажилладаг байсан Эндрю Карнеги долоо хоногт 385000 долларын орлого олдог
болсон гэж бодно. Тэд бусдаас илүү байхыг хүссэн, чадвараа мэдэрсэнд л оршино.
Гэхдээ байгалиас заяасан онцгойгын
онцгой хүмүүсийг байдгийг, тэднийг бусадтай адилхан гэж нотлохыг оролдохгүй.
Энэ бас л дэлхий ертөнцийн тайлагдашгүй нууцуудын нэг байх.
1:18 AM |
Гадаадад байгаа монголчууд
/тэмдэглэл/
/тэмдэглэл/
Сүүлийн жилүүдэд монгол залуус гадаадын улс орнуудад очиж
сурах, ажиллах сонирхол эрс ихсэж байна. Энэ нь манай улсад хөдөлмөрийн үнэлэмж доогуур байдагаас
залуусын ихэнх нь богино хугацаанд их мөнгө олох гэсэн гэнэн гэмээр хүсэлтэй
холбоотой. Ялангуяа Солонгос улс Монголоос ажиллах хүч авч эхэлсэнээс хойш бүгд
л солонгос руу хошуурах болжээ. Гэвч тэдний хэн нь ч харь оронд тэднийг ямар
орчин нөхцөл хүлээж байгааг ухаарах завдалгүй бүгд л сохроор мөрөөдөж байгаа нь
даанч харамсалтай. Гадаадад ажиллах хүч нэртэй явж байгаа залуусын ихэнх нь тэр
улсдаа хамгийн муу муухайд тооцогдох ажлыг хамгийн багаар үнэлэгдэх цалинтай,
бас хамгийн олон цагаар хийж байна. Монгол орны цагаачлал залуужиж, зарим улсад хүйсээрээ
зааглагдан гарч байгаа юм. Солонгост Монгол
эрэгтэйчүүд их байхад Унгар, Чехид үүний эсрэг байх жишээтэй.
Иргэний шинэчилсэн бүртгэл судалгаагаанй дүн гадаадад
суугаа монголчуудтай холбоотой зарим тоо баримтуудыг дурьдвал: Монгол улсын 113292 иргэн гадаадад амьдарч байна. Тэднээс БНСУ-д 31500, АНУ-д 25100, Чехэд 58600, Их Британид 8130,
Германд 4212, Хятадад 4900 иргэн аж төрж буй нь монголчууд хамгийн
олноороо суурьшсан газруудад
тооцогджээ. Гадаадын иргэнтэй гэр бүл болсон 4391 тохиолдол,
гадаадад төрсөн 4469 хүүхэд байгаа бол 13 оронд 138 иргэн ял эдэлж, 87 иргэн
сатуулагдан шалгагдаж буй аж. Энэ онд 98 гэмт хэрэгт Монгол Улсын 112 иргэн
холбогдсоны 80-аад хувийг хулгайн гэмт хэрэг эзэлжээ. Эдгээр тоо баримтуудыг харахад
нүүдэлчин Монголчууд уул усны тунгалагыг даган нүүдэллэх бус эх орноо орхин
харийг зорих нь жил ирэх тусам нэмэгдэж байна. Манайхан яваад яваад л харин
тэдэн хүн буцаж ирлээ гэсэн тоо баримт
ховор. Үнэндээ ч хүмүүс ирэхгүй байхад хэд ч гэж худлаа тоо хэлэх вэ дээ.
Хамгийн гол нь тэд юуны учраас гадаад руу цагаачилж тэндээ аль болох удаан
байхыг хүсч байгаа нь хэнд ч ойлгомжтой. Бурангуй төрийн бодлого хээл
хахууль, өдөр ирэх тусам өсч байгаа
өргөн хэрэглээний барааны үнэ дээр нь нэмээд хөдөлмөрийн үнэлэмж доогуур
байгаатай холбоотой.
Гэхдээ Монгол залуус маань эх орондоо ажиллаж амьдаръя
гэхээр ажлын байр олдохгүй тэгсэн мөртлөө жил жилийн хавар болоод л барилгын
ажил эхлэхээр хятад ажилчдыг 20, 30 мянгаар нь оруулж ирээд ажиллуулаад байдаг.
Түүнтэй холбогдоод гэмт хэргүүд их гарна. Хамгийн гол нь тэр олон мянгаараа орж
ирсэн хятадууд нь буцаж гардаггүй. Холбогдох байгууллагууд нь шалгалт хийж явж
байж долоо наймхан мянгыг нь албадан буцаадаг байх жишээтэй. Үнэхээр ажил хийх
гэж л байгаа бол яг орж ирсэн тоогоор нь буцаадаг байх хэрэгтэй байна. Тэд
байгаад жил бүр нэмэгдээд байх юм бол Монгол залууст маань ажил олдохгүй шүү
дээ.
Сүүлийн жилүүдэд
манайхан бүгд л Солонгос руу хошуурах болж. Одоо зарим нь бүр гэрээгээр ажиллах
гээд шалгалт өгчихөөд 2жил хүлээж байгаа тухай ярих юм. Голдуу залуучууд л
явна. Явах явахдаа бүр эрүүл мэндийн үзлэг шилжилгээ гэж бөөн юм болж байгаад
хамгийн хамгийн эрүүл саруул гэснийг нь шилээд авч явна. Мэдээж тэдний ихэнх нь
эрэгтэйчүүд байдаг. Харин эмэгтэйчүүд тооны хувьд цөөн байдаг нь ажлын байртай
холбоотой. Эмэгтэйчүүдэд зочид буудал, дүүпүү, загасны үйлдвэрт л ажлын байр
олддог бөгөөд бусад ажилчдад тохиолдох нийгмийн асуудлуудаас гадна бэлгийн
дарамтанд өртөх аюултай байдаг. Дээрх ажлын байрууд нь үргэлж чиигтэй нөхцөлд байдаг
учир эмэгтэйчүүд бөөрний болон өндгөвчний өвчлөл тусах нь элбэг аж. Дээр нь
нэмээд монгол залуус Солонгост очоод хамгийн хүнд хэцүү муу муухай гэсэн ажлыг
нь бага хөлсөөр олон цагаар хийдэг. Солонгост ажиллаж байгаа монголчуудын дунд
явуулсан 2010 оны судалгаа: Судалгаанд оролцогчдийн 5 хүн тутмын 3 нь буюу 60
хувь нь 9-12 цагаар ажилладаг бөгөөд 6.3 хувь нь 13-16 цагаар ажилладаг байжээ.
12 болон түүнээс дээш цаг ажилладаг хүмүүсийн дунд хууль бусаар оршин сууж
ажиллаж байгаа хүмүүс нь 61.2 хувь байлаа.
Энэ хүмүүс нь эрхээ зөрчигдсөн тохиолдолд өргөдөл гомдол гөргөх боломж бий гэж үзсэн
нь 32.4 нь тийм боломж байхгүй 38.5 хувь боломж байсан ч хаана хандахаа мэдэхгүй
түүнчлэн тэдний 16.7 хувь нь ажил олгогчийнхаа талаар гомдол санал гаргахад
хариу дарамт шахалтанд өртдөг гэжээ. Энэ мэтээр солонгосчууд бидний
монголчуудыг дарлаж, дарамталж харин их мөнгө олж сайн сайхан амьдрахыг
мөрөөдсөн залуус эрүүл мэнд сэтгэл санааны гүн хохирол амсаж байна.
Ер нь солонгосчуудын
монголчуудад хандах хандлагаас тэд биднийг колончилох гэсэн ч юм уу эх орны
баялагт шунасан ч юм уу үндэстэнээр нь үгүй хийх гэсэн ч юм уу далд бодлого
явуулаад байх шиг санагдах юм. Христийн шашны сүм хийдүүдийг олноор барьж
тэндээ монгол хүүхдүүдэд ухуулга сурталчилгаа маягийн юм хийгээд, томчуудыг нь
болохоор аль эрүүл мэнд сайтайг нь шилж нутагтаа аваачиж хамаг муу муухай ажлаа
хийлгээд бие ч үгүй болгоод хаячихач байна.
Сүүлийн
арав гаруй жилийн хугацаанд 6128 монгол эмэгтэй гадаадын иргэнтэй гэр бүл
болжээ.Үүнээс 80 орчим хувь нь 18-25 насны охид, эмэгтэйчүүд байна. Гадаадын
иргэдтэй гэрлэгсдийн 95-97 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж. Тэдний 70-аад хувь нь солонгос иргэнтэй гэрлэсэн
гэсэн судалгаа байна. Монгол эмэгтэйчүүдтэй гэрлэж байгаа гадаадын иргэд 35-60
насных. Тэдний дийлэнх нь гэр бүл зуучлалын байгууллага, танил тал, найз нөхдөөрөө
дамжуулан Солонгос улсын иргэдтэй гэрлэдэг аж. Баян айлын бэр болж адаглаад биеэ цаашлаад ар гэрээ
тэжээчих санаатай ирсэнсэн гадаад бэрүүд ихэвчлэн орлого багатай, хөдөөгийн
голцуу харчууд хүлээж байх юм гэж төсөөлдөггүй. Солонгосын нэг иргэн зуучлалаар
өөрийгөө компанийн захирал, хөрөнгө мөнгөтэй мэтээр ойлгогдохоор танилцуулдаг.
Гэтэл үнэн хэрэгтээ хөлсний ажилчин, тахир дутуу иргэн, өндөр настан байх
тохиолдол олон гарч байсан. Гэрлэх гэж байгаа хүнийхээ эд хөрөнгө, эрүүл
мэндийн талаарх мэдээллийг үнэн зөвөөр авч чадахгүйгээс хохирогч болох нь элбэг
байдаг байна.
Манайханы
охид бүсгүйчүүд маань Солонгос эрчүүдийг яг л олон ангит цуврал дээр гардаг шиг
бүрэг ичимхий, соёлтой боловсон, эмэгтэй хүнийг хүндэлдэг хүмүүс байдаг гэж
итгэдэг. Гэтэл хэрэг дээрээ тийм биш. Яахав тийм хүмүүс байдаг л байх л даа.
Харин монгол эмэгтэйчүүдтэй зуучлалаар гэр бүл бологсод ихэвчлэн танхай балмад,
бүдүүлэг хэрцгий хүмүүс таарах нь олонтаа. Энэ талаар олон ч хэвлэл мэдээллийн
хэрэгслээр мэдээ, сурвалжлага, нийтлэлүүд гарч байсан. Олон ч баримтууд бий.
Тэдний нэгийг жишээ авъя л даа.
Баримт: 42 настай “Х” бүсгүй нөхрөөсөө
салснаас хойш, айл айлын карма өрөө дамжин амьдарсаар /хүү, охин 2той/ 10 жил
болжээ. Мөнгөгүй болохоор хоолгүй, мэргэжилгүй болохоор ажилгүй. Сүүлдээ нэгэн
хорооллын орцны жижүүр хийн амьдарч байхдаа, солонгос хүнтэй гэрлэхээр шийдсэн
гэдэг.
Нөхөр Ким 44 настай. Нэгэн тосгонд эцэг эх, ганц бие төрсөн ахтайгаа, газар тариалан эрхэлж амь зууна. Эцэг эхийн нас дээр гарсан тул, зуучлах албанд 5000$ төлж, шинэ “зарц” эхнэртэй болжээ.
Нөхөр Ким 44 настай. Нэгэн тосгонд эцэг эх, ганц бие төрсөн ахтайгаа, газар тариалан эрхэлж амь зууна. Эцэг эхийн нас дээр гарсан тул, зуучлах албанд 5000$ төлж, шинэ “зарц” эхнэртэй болжээ.
…Өглөө
болгон 5 цагт босч, будааны усан талбайд борви бохисхийлгүй ажиллана. Эхний үед
байнга усан дотор ажиллахаар дасахгүй, биеэр нь усан хаван гүйж, нуруугаа ч
тэнийлгэж чадахгүй хэвтэхэд, тэд зодож байгаад талбайд гаргана. Шөнө болохоор
ах дүү 2 ээлжлэн хүслээ хангана. 5000$ -ын талыг нь ах нь гаргасан болохоор
“хамтран эзэмших” эрхтэй аж. Бүсгүй нулимсаа ширгээж, зовлонгоо тэвчиж
амьдарсаны хүчинд, 4 жилийн дараа хүү охин 2-оо дэргэдээ авчээ.
Гэтэл
хүүхдүүдийг сургах мөнгө байхгүй, тэгээд ч тариачин хүнд бичиг үсэг хэрэггүй
гэдэг шалтгаанаар тэднийг сургуульд оруулсангүй. Өлгөө нарнаас үдшийн бүрий хүртэл
3-уул будааны талбай дээр ажиллана. “Барын зулзагыг бага дээр нь” гэдэг
бодлоор 15 настай хүүг нь ах дүү 2 ээлжлэн зодно. Ердөө л ” муухай харлаа,
удаан хөдөллөө, хоол их идлээ” гэхчилэн шалтгаанаар. Харин 12
настай охиныг нь, ээж ах 2-ынх нь нүдийг хариулж байгаад энд тэндээс нь базаж,
айлгаж ичээнэ.
Энэ
бүхнийг хүү нь тэвчилгүй, нэг өглөө сэрэхэд нь ээждээ захиа бичиж үлдээгээд
гэрээсээ оргожээ. ” Бидэнд ийм амьдрал бэлэглэсэн таныг уучилж чадахгүй. Үүрд
баяртай. Oдоо хөөрхий эх, хүүгээ ирж магадгүй хэмээн хүлээж мөнөөх л
амьдралаараа амьдарсаар гэнэ.
Яг ийм
байдалтай амьдарч байгаа хэдэн монгол эмэгтэй байгааг таашгүй шүү дээ. Гадаадад
монголчууд маань ийм л байдалтай аж төрж байна. Энэ хүсэх зүйл мөн гэж үү?
Гадаадад сайхан амьдарч байгаа хүмүүс байгаа л даа бүгд хэцүү байдаг гэсэн юм
биш. Гэхдээ элдэв тайлбар, санал бичихийг хүссэнгүй. Хүн болгоны бодол өөр шүү
дээ. Бид бүгд хамтраад сайн сайхан амьдралыг бий болгож чадна.
11:20 PM |
Монголын тухай сонирхолтой 10 баримт
1. 1924 онд Монгол улс Бүгд Найрамдах Монгол Ард Улс нэртэй болсноороодэлхий дээрх хоёр дох коммунист улс болсон.

2. Цонжин Болдог дахь Чингис хааны морьт хөшөө дэлхийн хамгийн өндөр морьт хөшөө.

3. 1778 онд Богд Хан уулыг Дархан цаазат болгосноороо дэлхийд анхны дархан цаазат газрыг буй болгосон.

4. Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл.

5. Монголын газар нутагт Нидерланд улсыг 35 удаа багтааж болно.

6. Монголын мөнгөн тэмдэгт “төгрөг”. Их Британид хэвлэгддэг, монголын төгрөгөөс хонины мах үнэртдэг гэж гадаадынхан ярьдаг.
7. 2002 он хүртэл Тайваньчууд Монгол улсыг өөрийн нэг хэсгээ гэж үзэж байв.

8. Дэлхий дээрх нийт цасны ирвэсийн дөрөвний нэг нь монголд байдаг.


9. Дэлхийд үлдсэн сүүлчийн зэрлэг адуу болох тахь, мөн баавгайн ховор төрөл мазаалай зөвхөн Монголд бий.

10. Монгол улс нэг хүнд ноогдох газар нутгаараа дэлхийд нэгт ордог ба мөн нэг хүнд ноогдох орон сууцаараа ч тэргүүлдэг. (Монгол гэрийг тооцож үздэг)
Эх сурвалж:www.zindaa.mn
Subscribe to:
Comments (Atom)





