Гадаадад байгаа монголчууд
/тэмдэглэл/
/тэмдэглэл/
Сүүлийн жилүүдэд монгол залуус гадаадын улс орнуудад очиж
сурах, ажиллах сонирхол эрс ихсэж байна. Энэ нь манай улсад хөдөлмөрийн үнэлэмж доогуур байдагаас
залуусын ихэнх нь богино хугацаанд их мөнгө олох гэсэн гэнэн гэмээр хүсэлтэй
холбоотой. Ялангуяа Солонгос улс Монголоос ажиллах хүч авч эхэлсэнээс хойш бүгд
л солонгос руу хошуурах болжээ. Гэвч тэдний хэн нь ч харь оронд тэднийг ямар
орчин нөхцөл хүлээж байгааг ухаарах завдалгүй бүгд л сохроор мөрөөдөж байгаа нь
даанч харамсалтай. Гадаадад ажиллах хүч нэртэй явж байгаа залуусын ихэнх нь тэр
улсдаа хамгийн муу муухайд тооцогдох ажлыг хамгийн багаар үнэлэгдэх цалинтай,
бас хамгийн олон цагаар хийж байна. Монгол орны цагаачлал залуужиж, зарим улсад хүйсээрээ
зааглагдан гарч байгаа юм. Солонгост Монгол
эрэгтэйчүүд их байхад Унгар, Чехид үүний эсрэг байх жишээтэй.
Иргэний шинэчилсэн бүртгэл судалгаагаанй дүн гадаадад
суугаа монголчуудтай холбоотой зарим тоо баримтуудыг дурьдвал: Монгол улсын 113292 иргэн гадаадад амьдарч байна. Тэднээс БНСУ-д 31500, АНУ-д 25100, Чехэд 58600, Их Британид 8130,
Германд 4212, Хятадад 4900 иргэн аж төрж буй нь монголчууд хамгийн
олноороо суурьшсан газруудад
тооцогджээ. Гадаадын иргэнтэй гэр бүл болсон 4391 тохиолдол,
гадаадад төрсөн 4469 хүүхэд байгаа бол 13 оронд 138 иргэн ял эдэлж, 87 иргэн
сатуулагдан шалгагдаж буй аж. Энэ онд 98 гэмт хэрэгт Монгол Улсын 112 иргэн
холбогдсоны 80-аад хувийг хулгайн гэмт хэрэг эзэлжээ. Эдгээр тоо баримтуудыг харахад
нүүдэлчин Монголчууд уул усны тунгалагыг даган нүүдэллэх бус эх орноо орхин
харийг зорих нь жил ирэх тусам нэмэгдэж байна. Манайхан яваад яваад л харин
тэдэн хүн буцаж ирлээ гэсэн тоо баримт
ховор. Үнэндээ ч хүмүүс ирэхгүй байхад хэд ч гэж худлаа тоо хэлэх вэ дээ.
Хамгийн гол нь тэд юуны учраас гадаад руу цагаачилж тэндээ аль болох удаан
байхыг хүсч байгаа нь хэнд ч ойлгомжтой. Бурангуй төрийн бодлого хээл
хахууль, өдөр ирэх тусам өсч байгаа
өргөн хэрэглээний барааны үнэ дээр нь нэмээд хөдөлмөрийн үнэлэмж доогуур
байгаатай холбоотой.
Гэхдээ Монгол залуус маань эх орондоо ажиллаж амьдаръя
гэхээр ажлын байр олдохгүй тэгсэн мөртлөө жил жилийн хавар болоод л барилгын
ажил эхлэхээр хятад ажилчдыг 20, 30 мянгаар нь оруулж ирээд ажиллуулаад байдаг.
Түүнтэй холбогдоод гэмт хэргүүд их гарна. Хамгийн гол нь тэр олон мянгаараа орж
ирсэн хятадууд нь буцаж гардаггүй. Холбогдох байгууллагууд нь шалгалт хийж явж
байж долоо наймхан мянгыг нь албадан буцаадаг байх жишээтэй. Үнэхээр ажил хийх
гэж л байгаа бол яг орж ирсэн тоогоор нь буцаадаг байх хэрэгтэй байна. Тэд
байгаад жил бүр нэмэгдээд байх юм бол Монгол залууст маань ажил олдохгүй шүү
дээ.
Сүүлийн жилүүдэд
манайхан бүгд л Солонгос руу хошуурах болж. Одоо зарим нь бүр гэрээгээр ажиллах
гээд шалгалт өгчихөөд 2жил хүлээж байгаа тухай ярих юм. Голдуу залуучууд л
явна. Явах явахдаа бүр эрүүл мэндийн үзлэг шилжилгээ гэж бөөн юм болж байгаад
хамгийн хамгийн эрүүл саруул гэснийг нь шилээд авч явна. Мэдээж тэдний ихэнх нь
эрэгтэйчүүд байдаг. Харин эмэгтэйчүүд тооны хувьд цөөн байдаг нь ажлын байртай
холбоотой. Эмэгтэйчүүдэд зочид буудал, дүүпүү, загасны үйлдвэрт л ажлын байр
олддог бөгөөд бусад ажилчдад тохиолдох нийгмийн асуудлуудаас гадна бэлгийн
дарамтанд өртөх аюултай байдаг. Дээрх ажлын байрууд нь үргэлж чиигтэй нөхцөлд байдаг
учир эмэгтэйчүүд бөөрний болон өндгөвчний өвчлөл тусах нь элбэг аж. Дээр нь
нэмээд монгол залуус Солонгост очоод хамгийн хүнд хэцүү муу муухай гэсэн ажлыг
нь бага хөлсөөр олон цагаар хийдэг. Солонгост ажиллаж байгаа монголчуудын дунд
явуулсан 2010 оны судалгаа: Судалгаанд оролцогчдийн 5 хүн тутмын 3 нь буюу 60
хувь нь 9-12 цагаар ажилладаг бөгөөд 6.3 хувь нь 13-16 цагаар ажилладаг байжээ.
12 болон түүнээс дээш цаг ажилладаг хүмүүсийн дунд хууль бусаар оршин сууж
ажиллаж байгаа хүмүүс нь 61.2 хувь байлаа.
Энэ хүмүүс нь эрхээ зөрчигдсөн тохиолдолд өргөдөл гомдол гөргөх боломж бий гэж үзсэн
нь 32.4 нь тийм боломж байхгүй 38.5 хувь боломж байсан ч хаана хандахаа мэдэхгүй
түүнчлэн тэдний 16.7 хувь нь ажил олгогчийнхаа талаар гомдол санал гаргахад
хариу дарамт шахалтанд өртдөг гэжээ. Энэ мэтээр солонгосчууд бидний
монголчуудыг дарлаж, дарамталж харин их мөнгө олж сайн сайхан амьдрахыг
мөрөөдсөн залуус эрүүл мэнд сэтгэл санааны гүн хохирол амсаж байна.
Ер нь солонгосчуудын
монголчуудад хандах хандлагаас тэд биднийг колончилох гэсэн ч юм уу эх орны
баялагт шунасан ч юм уу үндэстэнээр нь үгүй хийх гэсэн ч юм уу далд бодлого
явуулаад байх шиг санагдах юм. Христийн шашны сүм хийдүүдийг олноор барьж
тэндээ монгол хүүхдүүдэд ухуулга сурталчилгаа маягийн юм хийгээд, томчуудыг нь
болохоор аль эрүүл мэнд сайтайг нь шилж нутагтаа аваачиж хамаг муу муухай ажлаа
хийлгээд бие ч үгүй болгоод хаячихач байна.
Сүүлийн
арав гаруй жилийн хугацаанд 6128 монгол эмэгтэй гадаадын иргэнтэй гэр бүл
болжээ.Үүнээс 80 орчим хувь нь 18-25 насны охид, эмэгтэйчүүд байна. Гадаадын
иргэдтэй гэрлэгсдийн 95-97 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж. Тэдний 70-аад хувь нь солонгос иргэнтэй гэрлэсэн
гэсэн судалгаа байна. Монгол эмэгтэйчүүдтэй гэрлэж байгаа гадаадын иргэд 35-60
насных. Тэдний дийлэнх нь гэр бүл зуучлалын байгууллага, танил тал, найз нөхдөөрөө
дамжуулан Солонгос улсын иргэдтэй гэрлэдэг аж. Баян айлын бэр болж адаглаад биеэ цаашлаад ар гэрээ
тэжээчих санаатай ирсэнсэн гадаад бэрүүд ихэвчлэн орлого багатай, хөдөөгийн
голцуу харчууд хүлээж байх юм гэж төсөөлдөггүй. Солонгосын нэг иргэн зуучлалаар
өөрийгөө компанийн захирал, хөрөнгө мөнгөтэй мэтээр ойлгогдохоор танилцуулдаг.
Гэтэл үнэн хэрэгтээ хөлсний ажилчин, тахир дутуу иргэн, өндөр настан байх
тохиолдол олон гарч байсан. Гэрлэх гэж байгаа хүнийхээ эд хөрөнгө, эрүүл
мэндийн талаарх мэдээллийг үнэн зөвөөр авч чадахгүйгээс хохирогч болох нь элбэг
байдаг байна.
Манайханы
охид бүсгүйчүүд маань Солонгос эрчүүдийг яг л олон ангит цуврал дээр гардаг шиг
бүрэг ичимхий, соёлтой боловсон, эмэгтэй хүнийг хүндэлдэг хүмүүс байдаг гэж
итгэдэг. Гэтэл хэрэг дээрээ тийм биш. Яахав тийм хүмүүс байдаг л байх л даа.
Харин монгол эмэгтэйчүүдтэй зуучлалаар гэр бүл бологсод ихэвчлэн танхай балмад,
бүдүүлэг хэрцгий хүмүүс таарах нь олонтаа. Энэ талаар олон ч хэвлэл мэдээллийн
хэрэгслээр мэдээ, сурвалжлага, нийтлэлүүд гарч байсан. Олон ч баримтууд бий.
Тэдний нэгийг жишээ авъя л даа.
Баримт: 42 настай “Х” бүсгүй нөхрөөсөө
салснаас хойш, айл айлын карма өрөө дамжин амьдарсаар /хүү, охин 2той/ 10 жил
болжээ. Мөнгөгүй болохоор хоолгүй, мэргэжилгүй болохоор ажилгүй. Сүүлдээ нэгэн
хорооллын орцны жижүүр хийн амьдарч байхдаа, солонгос хүнтэй гэрлэхээр шийдсэн
гэдэг.
Нөхөр Ким 44 настай. Нэгэн тосгонд эцэг эх, ганц бие төрсөн ахтайгаа, газар тариалан эрхэлж амь зууна. Эцэг эхийн нас дээр гарсан тул, зуучлах албанд 5000$ төлж, шинэ “зарц” эхнэртэй болжээ.
Нөхөр Ким 44 настай. Нэгэн тосгонд эцэг эх, ганц бие төрсөн ахтайгаа, газар тариалан эрхэлж амь зууна. Эцэг эхийн нас дээр гарсан тул, зуучлах албанд 5000$ төлж, шинэ “зарц” эхнэртэй болжээ.
…Өглөө
болгон 5 цагт босч, будааны усан талбайд борви бохисхийлгүй ажиллана. Эхний үед
байнга усан дотор ажиллахаар дасахгүй, биеэр нь усан хаван гүйж, нуруугаа ч
тэнийлгэж чадахгүй хэвтэхэд, тэд зодож байгаад талбайд гаргана. Шөнө болохоор
ах дүү 2 ээлжлэн хүслээ хангана. 5000$ -ын талыг нь ах нь гаргасан болохоор
“хамтран эзэмших” эрхтэй аж. Бүсгүй нулимсаа ширгээж, зовлонгоо тэвчиж
амьдарсаны хүчинд, 4 жилийн дараа хүү охин 2-оо дэргэдээ авчээ.
Гэтэл
хүүхдүүдийг сургах мөнгө байхгүй, тэгээд ч тариачин хүнд бичиг үсэг хэрэггүй
гэдэг шалтгаанаар тэднийг сургуульд оруулсангүй. Өлгөө нарнаас үдшийн бүрий хүртэл
3-уул будааны талбай дээр ажиллана. “Барын зулзагыг бага дээр нь” гэдэг
бодлоор 15 настай хүүг нь ах дүү 2 ээлжлэн зодно. Ердөө л ” муухай харлаа,
удаан хөдөллөө, хоол их идлээ” гэхчилэн шалтгаанаар. Харин 12
настай охиныг нь, ээж ах 2-ынх нь нүдийг хариулж байгаад энд тэндээс нь базаж,
айлгаж ичээнэ.
Энэ
бүхнийг хүү нь тэвчилгүй, нэг өглөө сэрэхэд нь ээждээ захиа бичиж үлдээгээд
гэрээсээ оргожээ. ” Бидэнд ийм амьдрал бэлэглэсэн таныг уучилж чадахгүй. Үүрд
баяртай. Oдоо хөөрхий эх, хүүгээ ирж магадгүй хэмээн хүлээж мөнөөх л
амьдралаараа амьдарсаар гэнэ.
Яг ийм
байдалтай амьдарч байгаа хэдэн монгол эмэгтэй байгааг таашгүй шүү дээ. Гадаадад
монголчууд маань ийм л байдалтай аж төрж байна. Энэ хүсэх зүйл мөн гэж үү?
Гадаадад сайхан амьдарч байгаа хүмүүс байгаа л даа бүгд хэцүү байдаг гэсэн юм
биш. Гэхдээ элдэв тайлбар, санал бичихийг хүссэнгүй. Хүн болгоны бодол өөр шүү
дээ. Бид бүгд хамтраад сайн сайхан амьдралыг бий болгож чадна.





